(976)+70104546

info@newbeginning.edu.mn

Ханиад томуугаас урьдчилан сэргийлэх арга, замууд

Сүүлийн үед бүх насны хүмүүсийг хамарсан ханиад, томуу, томуу төст өвчин ихсэх хандлагатай байна. Иймд ханиад томуунаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэе.

  • Гэр, сууц, анги танхим, ажлын байрыг тогтмол агааржуулж, дулаан (18o-22o) байлгах.
  • Даарахгүй байх, цаг агаар, ажил, амьдралын нөхцөлдөө зохицуулан хувцаслах,
  • Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессдэхгүй тайван байх.
  • Халуун цай, унд ахиухан уух, эрүүл, аюулгүй, илчлэгтэй хоол хүнс хэрэглэх.
  • Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх.
  • Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоорой хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, алчуур, сальФетик хэрэглэх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй
  • Гэр орон, анги танхим, ажлын байранд нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.
  • Цэгэн иллэг хийх, дархлаа дэмжих бэлдмэл, амин дэм, жимс, ногоо хэрэглэх.
  • Ханиад томуутай хүнээс хол (1 метрээс дээш зайтай) байх.
  • Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх
  • Хэрвээ томуу, ханиадны шинж тэмдэг (халуурах, ханиах, найтаах, толгой, хоолой, цээж, үе мөч, булчингаар өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, хомхой гарах, хоолонд дургүйцэх г.м )илэрвэл эрүүл мэндийн төв (өрх, сумын эмнэлэг)-д мэдэгдэж, эмч дуудаж