MonRobot Challenge – 2024
Хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлж, инженерчлэлийн ухааныг таниулан сурталчилж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “MonRobot Challenge 2024″ тэмцээн ”Монгол тэмүүлэл” олон улсын сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.
Тус тэмцээнд Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотын 27 сургуулийн 230 суралцагч, 133 баг оролцож, робот технологийн 10 төрөлд өрсөлдлөө.
“Регби тоглодог роботууд” төрөлд 12Б ангийн суралцагч С.Ананд, Б.Бишрэл, 10А ангийн суралцагч Г.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй “Top H” баг 2-р байрт, 12Б ангийн суралцагч Б.Тэмүүлэн, Х.Мөнх-Очир, Б.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй “One Yurt” баг 4-р байрт шалгарлаа. Мөн “Шугам дагадаг робот”, “Лего сумо”, “Unknown mission” төрлүүдэд 14 суралцагч амжилттай оролцлоо.
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсье.