Сингапурын олон улсын шинжлэх ухааны цахим үзэсгэлэнд амжилттай оролцлоо
“Сайныг сэтгэгч дэлхийн иргэд” уриан дор дэлхийн 40 сургуулиас 200 гаруй оролцогч өөрсдийн шинжлэх ухааны талаарх туршлага, ойлголтыг солилцохоор Сингапурын олон улсын шинжлэх ухааны уралдаанд оролцлоо.
“Шинэ эхлэл” сургуулиас Ж.Батхишиг, Б.Мөнхшүр багш нарын удирдлагад 11 дүгээр ангийн суралцагч Э.Сарнай, Б.Мягмардорж, П.Анударь нар “Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ ба шүдний өвчлөл” судалгааны ажлаар амжилттай оролцлоо. Уг уралдааны үеэр өөр орны 3 суралцагч хамтран 1 баг болж, “Загвар гаргах, бүтээх, турших” сорилгод хамтран ажилласан бөгөөд Э.Сарнай гуравдугаар байрын, Б.Мягмардорж “Олны таашаалд нийцсэн номинаци”-ийн шагналыг тус тус хүртлээ.
Багш суралцагчдынхаа цаашдын сурлага, хөдөлмөр, судалгааны ажилд нь амжилт хүсье.