Сургуулийн хөгжилд бидний оролцоо аян
“Сургуулийн хөгжилд бидний оролцоо аян”-ы хүрээнд цар тахлын хүнд хэцүү цаг үед цахим хичээлээ амжилттай зохион байгуулсан сургуулийнхаа багш, ажилтнуудын дархлааг дэмжиж сайн үйлсийн аян эхлүүлсэн 10а ангийн суралцагч А.Мустафагийн гэр бүлийнхэнд баярлаж талархсанаа илэрхийлье. Сайхан сэтгэл, сайн санааны тус буян нь танай сайхан гэр бүлд хурах болтугай.