Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалт
Ахин 2 суралцагч ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад тэнцлээ. Уг шалгалтын хувьд 1-2 дугаар дэс нь шалгуулагчийн анхан шатны, 3-4 дүгээр дэс нь дунд түвшний, 5-6 дугаар дэс нь дээд түвшний хятад хэлний мэдлэгийг тодорхойлдог бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд анх удаа HSK шалгалтад бэлтгэх хөтөлбөрийг 12 дугаар ангийн хичээлийн хуваарьт тусган, хэрэгжүүлсэн билээ. Амаргүй хэлийг тууштай суралцаж, амжилт гаргасан шавь нартаа улам их амжилтыг хүсэн ерөөе. Хятад хэлний багш А.Номин-Эрдэнэдээ цаашид улам олон суралцагчдыг амжилтад хөтлөхийг хүсье. ![]()
![]()
![]()