Уншлагын хөтөлбөр – 2021
ГХЗАН-ээс 2020-2021 оны хичээлийн жилд зохион байгуулсан “Уншлагын хөтөлбөр 2021”-ийн үр дүнг хүргэж байна. Бүтэн жилийн туршид идэвхтэй оролцсон суралцагчид болон амжилттай зохион байгуулсан багш нартаа талархал илэрхийлье. 6а ангийн суралцагч Ч.Билгүүнтөгс, 7б ангийн суралцагч Э.Энхзориг нар 2 удаа англи хэлээр “Шилдэг уншигч”-аар шалгарсан бол, 9а ангийн суралцагч С.Төгсжаргал хятад, англи хэлний 2 төрөлд хоёуланд нь “Шилдэг уншигч”-аар шалгарсан бахдам амжилтыг үзүүлсэн байна. Анги хамт олноо манлайлсан “ШИЛДЭГ”-үүддээ баяр хүргээд, номын цагаан буян дэлгэрэх болтугай гэж ерөөе!