Гадаад хэлний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтууд
Хэдийгээр 2020-2021 оны хичээлийн жилд COVID-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан орон даяар гадаад хэлний түвшин тогтоох шалгалтууд олон удаа хойшлогдож, цөөн хэдхэн удаа зохион байгуулагдсан ч манай сурагчид ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний IELTS болон хятад хэлний HSK шалгалтуудыг өгч, амжилтуудыг үзүүлсээр байна. Шалгалтад амжилттай оролцсон суралцагчид болон бэлтгэсэн багш нартаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе. 


Дашрамд дуулгахад манай сургууль нь Кембриджийн ОУ-ын English as a First language IGCSE, English as a Second language IGCSE, Mandarin Chinese as a foreign language IGCSE, Chinese language AS хөтөлбөрүүд болон IELTS, HSK шалгалтад бэлтгэх хөтөлбөрүүдийг болон ОУ-ын хөтөлбөрүүдэд дэмжлэг болгох зорилгоор төрөлх англи хэлтэй, гадаад багш нартай хамтран сургуулийн хэмжээнд SSP хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлдэг.