Намрын спортын наадам – 2019
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогдсон “Намрын спортын наадам-2019” тэмцээн амжилттай болж, дүнгээ гаргалаа.
Спортын наадмын төрлүүд:
- Ойрын зайн гүйлт: 100м
- Буухиа гүйлт: 4*100м
- Тэсвэрийн гүйлт: 200, 400, 800, 1200 м
- Харайлт: Байрнаас уртад, уртын харайлт
- Хүчний төрөл: Үндэсний бөх, олс таталт
- Хөлбөмбөг
Намрын спортын наадмыг амжилттай зохион байгуулсан олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулиудын биеийн тамирын багш нар, ангиа амжилттай бэлтгэн оролцуулсан АУБ нар болон эцэг эх, асран хамгаалагчид, дэмжиж тусалсан бүх хүмүүст талархал илэрхийлье. Мөн суралцагчдад маань нэг өдрийг спорттой нөхөрлөн, аз жаргал дүүрэн өнгөрүүлэх боломж олгосон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд, хамт олонд талархсанаа илэрхийлье.