Эко аялал – 2019
Богдхан уулын аялалыг БУЗАН-ээс зохион байгуулж, эцэг эхийн зөвлөл, анги удирдсан багш нар, сургуулийн хамт олон хамтран ажиллалаа. Тус аяллыг 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
#Аяллын_зорилго: Бүх нийтийн биеийн тамираар хичээллэж, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ дэмжих, цэвэр агаарт алхах, анги хамт олны нөхөрсөг, эвсэг уур амьсгалыг бүрдүүлэх, зөв зохистой аялж, байгалиа танин мэдэхийн зэрэгцээ хайрлан хамгаалах юм.