Нийслэлийн 9-р анги хамт олны монгол хэл, бичгийн олимпиад
Нийслэлийн 9-р анги хамт олны монгол хэл, бичгийн олимпиадад “Шинэ эхлэл” сургуулийн 9А ангийн хамт олон гутгаар байрт шалгарлаа. Монгол хэлний багш Ж.Мөнхсайхан, анги удирдсан багш Б.Цэнд нартаа болон суралцагчдадаа баяр хүргэж, суурь боловсролын улсын шалгалт, олон улсын шалгалтад нь өндөр амжилт хүсье.
Олимпиадын нэг онцлог төрөл бол бүхэл бүтэн ангиараа оролцдог уралдаан юм. Энэхүү уралдаан нь зөвхөн онцгой авьяастай цөөн суралцагч оролцдог олимпиадаас ялгаатай. Тус уралдаанд баг, хамт олноороо оролцдог бөгөөд энэ нь бүх суралцагчийг жигд сургаж байгаа эсэхийг харуулдаг.
