Global Youth Entrepreneurship Challenge 2019
“Global Youth Entrepreneurship Challenge-2019” тэмцээний аврага багаар “Шинэ эхлэл” сургуулийн баг тодорлоо. Манай сургуулийн багийн хувьд уралдааны эхний шатыг амжилттай давж, 2-р шатанд “Food security” сэдвээр 12 цагийн туршид бизнес санаа гарган хөгжүүлж, загвар бүтээгдэхүүн болон эдийн засгийн бүхий л тооцооллыг хийн, түүнийгээ англи хэл дээр танилцуулсан. Багийн ажиллагаа болон өөрсдийгөө илэрхийлэх, бизнес төсөл бичих чадвараараа шилдэг нь байсан суралцагчдадаа баяр хүргэе.



