БГД-ийн химийн олимпиад
“Шинэ эхлэл” сургуулийн суралцагчид БГД-ийн химийн олимпиадад амжилттай оролцож, дараагийн шатанд оролцох 4 ангиллын 24 эрхээс 17-г нь авав. ОУ-ын хөтөлбөрийн сургалтад олимпиад, уралдаанд бэлтгэх гэсэн тусгайлсан агуулга байдаггүй. Гэсэн хэдий ч энэхүү сургалтын үр шим нь олимпиадын үзүүлэлтэд эерэгээр нөлөөлж буйг харуулсан нэгэн жишээ энэ болой. Химийн Ж.Батхишиг, Б.Батцэцэг багш нартаа болон амжилттай суралцаж буй суралцагчдадаа баяр хүргэе.