Элсэлтийн мэдээ
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн 2018–2019 оны хичээлийн жилийн 6-р ангийн элсэлтийн шалгалтад тэнцсэн суралцагчдыг эцэг эх, асран хамгаалчагдын хамт хүлээн авч уулзлаа.
Үүгээр:
- Шинээр элссэн суралцагчдын англи хэлний түвшинг тогтоож, энэ зуны хугацаанд 2 чиглэлээр түвшингээ ахиулах даалгавар өглөө. Үүнд зуны вакум сургалтыг олон улсын хүүхдийн “Нарс” зуслан дээр, танхимын сургалтыг “English Storm” сургалтын төв дээр сургуулийн эцэг эхийн зөвлөлтэй хамтран зохион байгуулна.
- Сургуулийн цаашдын бодлого, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаа болон суралцагчдыг хэрхэн дэмжиж, хамтран ажиллах талаар эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөв.
- Энэ удаагийн элсэлтэд нийт 27 сургуулиас суралцагчид элсэн орсон нь бага боловсролын сургалтын түвшин харьцангуй ойролцоо байгааг харуулж байна.
Амжилттай элссэн суралцагчдадаа болон тэдний эцэг эх, асран хамгаалагчид, бэлтгэсэн багш нарт баяр хүргэе.