Эрдмийн баяр 2025
“Шинэ эхлэл” олон улсын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа болж, төгсөгч бүр суралцах хугацаандаа гаргасан ахиц, амжилтаараа “Амжилтын хуудас” хийн, үзэсгэлэн гаргаж, сургуулийн хамт олондоо танилцуулсан, багш, ажилтнууд нь шавь нарынхаа амжилтаар бахархсан, эцэг эх, асран хамгаалагчдын сургуулийн хамт олон, төгсөгчдөдөө зориулсан чин сэтгэлийн үг, талархлаар дүүрэн өдөр өнгөрлөө.
Энэхүү баярын үйл ажиллагааны зочин илтгэгчээр “The Apprentice Mongolia” шоуны анхны ялагч Ц.Бархас оролцлоо. Мөн Герман улсын Мюнхен хотын их сургуульд амжилттай суралцаж төгссөн, 2020 оны төгсөгч Б.Төгөлдөр хүрэлцэн ирж, төгсөгчдөд хандан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн суралцах хугацаандаа авьяас, чадвар, санаачилга, идэвх оролцоогоороо амжилт гаргаж, бусдыгаа манлайлан, сургуулийн нийт хамт олны санал асуулгаар шалгарсан:
• “Оюунлаг суралцагч”- 12Б ангийн суралцагч Б.Дөлгөөн
• “Манлайлагч суралцагч”- 12А ангийн суралцагч О.Наранчулуу
• “Судлаач суралцагч” – 12Б ангийн суралцагч А.Түвшинжаргал
• “Авьяаслаг суралцагч”- 12А ангийн суралцагч М.Танан
• “Бүтээлч суралцагч” – 12Б ангийн суралцагч Б.Номин-Эрдэнэ
• “Тамирчин суралцагч” – 12А ангийн суралцагч Б.Намсрай
• “Байгальд ээлтэй суралцагч”- 12А ангийн суралцагч Б.Энхжин
• “Хүмүүнлэгийн үйлстэн суралцагч”- 12А ангийн суралцагч Б.Тэгшзаяа нарыг болон сургуулийн хөгжил, үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж, нийгмийн идэвх оролцоогоор тэргүүлсэн 12Б ангийн суралцагч Б.Тэмүүлэн, У.Ариунзаяа нарын тэргүүний суралцагчдыг шагнаж, урамшууллаа.
Энэ жил сургуулиа төгсөж буй суралцагчдадаа амжилттай төгсөж, хүссэн их дээд сургуульдаа элсэн, дэлхийд нэрээ дуурсгасан чадварлаг мэргэжилтнүүд болж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын ерөөл өргөе. Мөн нийт багш, ажилтан, суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагчдадаа Эрдмийн баярын халуун мэндийг дэвшүүлье.