Сургалтыг дэмжих үйл ажиллагааны тайлан
2024-2025 оны хичээлийн жилд сургалтыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд 24 багш, ажилтан, ахлах ангийн 11 суралцагч, 7 төрлийн 35 клуб, дугуйлан хичээллүүлж, давхардсан тоогоор 600 суралцагч хамрагдлаа.
СДҮА-ны тайлангийн үеэр клуб, дугуйланд хамрагдсан суралцагчид сурсан мэдсэнээ бусдадаа болон эцэг эх, асран хамгаалагчдадаа танилцуулж, хичээлийн жилийн турш санаачлан зохион байгуулсан нөлөөллийн үйл ажиллагаа, сургалт, сайн дурын үйл ажиллагаа, мэдлэгээ хэрэглээ болгон авьяас чадвараа хөгжүүлсэн, хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр хийсэн ажлууд, хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнг танилцуулсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
Суралцагч бүрийнхээ хөгжлийг дэмжин ажилладаг багш, ажилтнууддаа, сурч мэдэхийн их хүслээр жигүүрлэж, хамтран суралцаж, хамтдаа хөгжиж буй суралцагчдадаа, хүүхдийнхээ хөгжил, оролцоо, хамгаалалд анхаарч, цаг үргэлж урам зоригоор дэмжиж, хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.
ХҮҮХЭД БҮРИЙН АХИЦ, АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА