Олон улсын математикийн олимпиад
БНСУ-ын Мүнгён хотноо зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадад “Шинэ эхлэл” сургуулийн 7А ангийн суралцагч Д.Анхбаяр онцгой амжилт үзүүлж, тэргүүн байр эзэллээ.
Энэхүү тэмцээнд оролцсон 20 гаруй улсын авьяаслаг суралцагчдын дундаас манай суралцагч мэдлэг, оюун ухаан, авхаалж самбаагаараа шалгаран, Монгол Улсынхаа нэрийг олон улсын тавцанд цуурайтуулсан бахархалтай үйл явдал боллоо.
Амжилттай оролцсон суралцагчдаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
