“Төв Робо – 2025” робот технологийн сургалт, тэмцээн
Хүүхэд залуучуудын инженерчлэл, технологи, шинжлэх ухааны мэдлэг, чадвар, хандлагыг хөгжүүлэх зорилготой “Төв Робо – 2025” робот технологийн сургалт, тэмцээн Төв аймгийн Зуунмод суманд 7-р сарын 21-нээс 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд БНСУ-ын Сөүл хотын ахлах сургуулиуд, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл”, “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл”, “Оргил” сургуулиуд, Төв аймгийн ЕБС-иудын багш, ажилтан, суралцагчид оролцлоо.
Амжилттай оролцож, сертификат, медаль гардан авсан суралцагчид болон бэлтгэсэн багш, ажилтнууддаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсье. Мөн дэмжиж оролцсон эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.