“Owlypia Global Around” англи хэлний олимпиад
“Owlypia Global Around” англи хэлний олимпиад 08 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд ИБУИВУ-ын нийслэл Лондон хотын “Westminster University” их сургууль дээр зохион байгуулагдаж, 10 орны 45 гаруй баг, 160 орчим оролцогчид оролцлоо. Монгол улсаас “Шинэ эхлэл” сургуулийн 7 суралцагч, 3 баг оролцож, 5 төрлийн тэмцээнээс 4 алт, 3 мөнгөн медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ.
“Owlins” багийн төрөлд 30 баг оролцлоо. Энэ төрөлд манай 3 баг амжилттай оролцож, 7Б ангийн суралцагч Ц.Төгөлдөр, Т.Түших-Ирэдүй нарын гишүүдтэй “DMongolz” баг алтан медаль, шилдгийн шилдэг багийн 3 дугаар байр, цом, өргөмжлөл, Pen Down Challenge, Speech- Craft Challenge, Team Spirit Challenge шагналуудыг хүртэж, мөн “The Best Debate” суралцагчаар Ц.Төгөлдөр шалгарлаа.
Ганцаарчилсан төрөлд 7Б ангийн суралцагч А.Эринхүү, Ц.Төгөлдөр, А.Ган -Эрдэнэ Т.Түших-Ирээдүй нар алтан медаль


, Б.Бат -Эрдэнэ, Т.Тэмүүлэн, Г.Батбуян нар мөнгөн медаль 

хүртлээ. Мөн Ц.Төгөлдөр шилдгийн шилдэг оролцогч шалгаруулах номинацийн 4-р байранд шалгарлаа.
Хичээл зүтгэлтэй байж, өндөр амжилт гаргасан суралцагчид болон бэлтгэсэн англи хэлний багш Б.Баяртсайханд баяр хүргэе. Хүүхдүүдээ үргэлж дэмждэг эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.