Мэндчилгээ
“Шинэ эхлэл” ОУХСС 2011 оны 11-р сарын 28-ны өдөр анхны суралцагчдаа хүлээн авч, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан билээ.
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсний 14 жилийн ойн баярын мэндийг багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид, үе үеийн төгсөгчид болон хамтран ажиллагч байгууллагууддаа хүргэе.