Outstanding Cambridge Learner Awards Ceremony 2025
Кембрижийн Олон улсын боловсролын Зүүн Азийн бүсийн төвөөс Монгол улсад Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиудын шилдэг суралцагчдад шагнал гардуулах “OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS MONGOLIA” үйл ажиллагаа Сингапур сургууль дээр зохион байгуулагдлаа.
2025 оны хаврын шалгалтын дүнгээр Кембрижийн шалгуулагчдыг:
-High achievement /түгээмэл заагддаггүй хөтөлбөрөөр өндөр амжилт үзүүлсэн/
-Top in Mongolia /түгээмэл заагддаг нэг хөтөлбөрөөр хамгийн өндөр амжилт үзүүлсэн/
-Best Across /тухайн түвшиндээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн/
-TOP in the World /нэг хөтөлбөрөөр дэлхийд хамгийн өндөр оноо авсан/ гэсэн 4 ангиллаар шалгаруулсан байна.
Нийт 11 сургуулийн 51 суралцагч 58 шагналын эзнээр тодорсон бөгөөд манай сургуулийн 2025 оны төгсөгч Б. Дөлгөөн
– Ахисан шатны математик-A түвшин
– Хими – A түвшин
– Физик – А түвшин
– А түвшний шилдэг суралцагч шагналыг хүртлээ.
Хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөө үнэлүүлсэн суралцагч, бэлтгэсэн эрдэмтэн багш нар, дэмжиж тусалсан эцэг эх, асран хамгаалагчдадаа сургуулийн захиргаа, хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.