“Enjoy AI 2025” олон улсын робот, дрон кодчиллын тэмцээн
2025 оны 12-р сарын 05-08-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай, Үжэн хотуудад зохиогдсон “Enjoy AI 2025” олон улсын робот, дрон кодчиллын тэмцээнд 61 орны 1000 гаруй шилдэг багийн 20,000 гаруй суралцагч оролцлоо. Монгол улсаас нийт 56 суралцагч оролцсон бөгөөд Шинэ Эхлэл сургуулиас 4 суралцагч, 1 багш, 1 эцэг эх, асран хамгаалагчийн хамт оролцлоо.
“Skyline Adventures” дрон кодчиллын төрөлд 10Б ангийн суралцагч С.Зоригт, “Сyber City” робот кодчиллын төрөлд 10Б ангийн суралцагч М.Мөнххүслэн, 8Б ангийн суралцагч Б.Хас-Эрдэм, 6А ангийн суралцагч Б.Сайханбилэг нар амжилттай оролцлоо.
Суралцагчдын робот технологийн боловсролыг хөгжүүлэхэд үргэлж дэмжиж, идэвхтэй оролцдог “Шинэ эхлэл хөгжлийн ирээдүй” ТББ, эцэг эх, асран хамгаалагчид болон тэдний төлөөлөл болох дрон, робот технологийн дасгалжуулагч Д.Батбаяр нартаа талархал илэрхийлье.