Багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдын хамтарсан уулзалт
2026 оны 01 дүгээр сарын 02,06-ны өдрүүдэд мэргэжлийн багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдын хамтарсан уулзалтыг амжилттай зохион байгуулж, 6-8 дугаар ангийн суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдын ирц 92,4%, 9-12 дугаар ангийн суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдын ирц 84%, нийт ЭЭАХ-дын 87,8% нь хамрагдлаа.
Хамтарсан уулзалтаар мэргэжлийн багш нар, эцэг эх, асран хамгаалагчдад суралцагч бүрийн сурлага, хөгжил, төлөвшлийн оношилгооны талаар танилцуулан, цаашид анхаарах зүйлс, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ярилцаж, зөвлөгөө өглөө.
Энэ удаагийн хамтарсан уулзалт нь суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагч бүрийн хамтын ажиллагаа, хариуцлага, оролцоо, санаачилгыг нэмэгдүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
Хичээлийн эхний хагас жилийн үйл ажиллагаагаа хамтдаа нэгтгэн дүгнэж, оношилгоо, оролцоонд суурилсан хамтарсан уулзалтад цаг заваа гарган оролцож, санал бодлоо хуваалцсан суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.