Mini Youth Power NBIS-NEIS
Шинэ Эхлэл, Шинэ Эрин сургуулиудын 11-р ангийн суралцагчид болох Х.Оюунхишиг, Р.Ариунзаяа, Ч.Мөнхтөмөр, С.Ананд, Ж.Саруулбуян нар Монгол Экологи төвөөс хэрэгжүүлдэг “Teen Хуралдай” байгальд ээлтэй залуусын чуулганы жишиг хувилбар болох “Mini Youth Power NBIS-NEIS” анхдугаар чуулганыг өөрсдийн сургуулиудын ахлах ангийн суралцагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү чуулганд “Нийгмийн эрүүл мэнд судлал ба вакцин” болон “Хиймэл оюун ухаан” сэдэвт 2 илтгэл тавигдсанаас гадна оролцогчид 13-р зууны их хуралдайн зарчмаар 5 багт хуваагдан, өөрсдийн авсан сэдвийн хүрээнд сурч буй сургуулиудынхаа ойр орчим дахь байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, микро түвшний шийдлүүд боловсруулснаас гадна цаашлаад макро түвшинд хэрэгжих боломжит санаачилгуудыг дэвшүүлэн дуу хоолойгоо нэгтгэж, тунхаг бичиг боловсрууллаа.