February 12 2026 Өв соёлоосоо өвлөн суралцъя 2026 Newbeginning Мэдээ 0 НУМББ-ээс “ӨВ СОЁЛООСОО ӨВЛӨН СУРАЛЦЪЯ – 2026” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь сургуулийн нийт суралцагчдын монгол өв соёлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, Монгол хүн, Монгол үндэстний дархлаа болсон өв соёлоо хадгалан хамгаалах, уламжлан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор, 2026 оны 02-р сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. “Өв соёлоосоо өвлөн суралцъя – 2026” үйл ажиллагааг дараах 6 өртөөгөөр явууллаа. Үүнд: Монгол түмний уламжлалт тоглоом болох шагайн наадгай Эртний хөлөгт тоглоом Монгол гэрийн уламжлалт соёл, иж бүрдэлтэй танилцах, монгол гэр барих, Монгол хээ, угалзын учир утгыг танин мэдэх, зурах, будах Уран бичлэгээр бичих Оньсон тоглоомоор тоглох Тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон суралцагч, багш, ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.