“Өвлөн суралцъя 2026” төсөлт хичээл
Төсөлт хичээлийн видео
VIII-XI АНГИЙН ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАЙЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
– Б.Өлзий Орших чиглүүлэгч багштай 8Б ангийн “Эмийн ургамлыг ашиглах монгол ухаан”,
– Ж.Мөнхсайхан чиглүүлэгч багштай 9А ангийн “Монголын уламжлалт хүнд, шингэний хэмжүүр”,
– С.Сүнжигмаа чиглүүлэгч багштай 10Б ангийн “Бэлчээрийн өвс, ургамал шинжих ухаан”,
– А.Долгорсүрэн чиглүүлэгч багштай 11А ангийн “Ой хээрийн ан, амьтдын мөр шинжих” төслүүд тус тус шалгарлаа.
Төсөлт хичээлийн видео
VI-VII АНГИЙН ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАЙЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
– О.Ганчимэг чиглүүлэгч багштай 6А ангийн “Баяд бий биелгээ”,
– Б.Бумжаргал чиглүүлэгч багштай 7А ангийн “Захчин бий биелгээ” төслүүд шалгарлаа.
Төсөлт хичээлийн видео
NBMUN НҮБ-ын ЗАГВАР ХУРАЛДААН
Дэлхий нийтийн асуудлыг шийдвэрлэхэд суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайллын чадварыг хөгжүүлж, хамтарч ажиллах, шүүмжит сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Шинэ эхлэл Нэгдсэн Үндэстний загвар хуралдааныг 4 дэх жилдээ 11-12-р ангийн суралцагчдын дунд зохион байгууллаа.
Энэ хурал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл – UNSC, НҮБ-ын Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх алба – UNODC, Нийгэм Эдийн засгийн хороо – ECOSOC, Түүхэн асуудлын хороо – UNHCC, Нийгэм хүмүүнлэг, соёлын хороо – SOCHUM гэсэн бүтэцтэйгээр 40 гаруй орны 66 төлөөлөгч 6 сэдвээр өөр өөрийн улс оронд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх талаар хуралдсан бөгөөд суралцагчид маань 100 хувь өөрсдөө зохион байгуулдаг онцлогтой билээ.
Амжилттай зохион байгуулсан болон идэвхитэй оролцсон суралцагчдадаа баяр хүргэе. 
