April 14 2026 Монгол улсын техник, технологийн 27-р олимпиад Newbeginning Мэдээ 0 Монгол Улсын техник, технологийн 27-р олимпиад 2026 оны 04-р сарын 08-10-ны өдрүүдэд МУБИС дээр болж, дүнгээ гаргалаа. Тус олимпиадад 174 суралцагч, 87 багш мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулснаас 12Б ангийн суралцагч Э.Баярсайхан дүрслэх урлагийн төрөлд оролцож, мөнгөн медаль хүртлээ. Амжилттай оролцсон суралцагч болон бэлтгэсэн технологи, дүрслэх урлагийн багш Г.Галмандахад баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.