April 15 2026 Монгол улсын англи хэлний 28-р олимпиад Newbeginning Мэдээ 0 Монгол Улсын англи хэлний 28-р олимпиад 2026 оны 04-р сарын 10-12-ны өдрүүдэд МУИС дээр болж, дүнгээ гаргалаа. Тус олимпиадад 261 суралцагч, 109 багш мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулснаас 11Б ангийн суралцагч Г.Тэмүүлэн 12-р ангийн Гүнзгий ангиллаас хүрэл медаль хүртэж, МУИС-д элсэн суралцах урилга авлаа. Амжилттай оролцсон суралцагч болон бэлтгэсэн англи хэлний багш Б.Баяртсайханд баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.