Newbeginning
Мэдээ, Сурагчдын зөвлөл

Олон улсын хөтөлбөрийн сургалттай, Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ Эхлэл Сургуулийн 11 дүгээр ангийн суралцагчид Сонгуулийн Ерөнхий Хорооны үйл ажиллагаатай танилцаж, сонгуулийн боловсрол олгох сургалтад хамрагдаж, мэдээлэл авлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны сургагч багш нар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчид, их дээд сургуулийн оюутнуудад сонгуулийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн сонгуулийн боловсрол олгох сургалтын өмнө, “Сонгуулийн боловсролын хөтөч” нь суралцагч, оюутнуудыг хүлээн авч Сонгуулийн Ерөнхий Хорооны үйл ажиллагаа, ажилтнуудтай танилцууллаа.