6А, 6Б ангиуд үндэсний бичгийн “Цагаан толгойн баяр”-аа тэмдэглэв. Үндэсний бичиг бол монгол хүн бүрийн бахархал соёлын дархлаа учраас хичээнгүйлэн суралцаж, “Үсэг мэдсэн хүн ирээдүйг гэрэлтүүлдэг” гэдгийг эргэн нэг санаж, “Цагаан толгойн баяр” – аа дунд ангидаа дахин нэгэн суралцахын баяр болгож хийлээ.

Энэхүү үйл ажиллагаа нь суралцагч нэг бүрийн оролцоог дэмжин:
1. Үндэсний бичгийн үсгийн шүлэг унших
2. Цагаан толгойн дуу
3. “Алтан хонх” тэмцээн
гэсэн үе шаттайгаар боллоо. Мөн “Цэвэр бичигтэн”, “Унших бичих чадварын шилдэг суралцагч” – ийг шалгарууллаа.

Дэмжин ажилласан 6А, 6Б ангийг удирдсан багш Г. Галмандах, О. Ганчимэг нарт болон эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.