
Шинэ Эхлэл Сургуулийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн 9-12-р ангийн суралцагчдын дунд болж, нийт 7 багийн 21 суралцагч амжилттай оролцлоо. Тус тэмцээн нь суралцагчдын шүүмжлэлт сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх, илтгэх чадвар болон олон улсын хөтөлбөрийн сургалтад багтсан судалгаа, шинжилгээ хийх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Оролцогч бүрийг мэтгэлцээний цогц мэдлэг олгох сургалтад хамруулсан бөгөөд тэмцээнийг Карл Попперын мэтгэлцээний олон улсын стандартын дагуу зохион байгууллаа.

Мэтгэлцээн нь сургалтын орчинтой холбоотой дараах үндсэн 3 асуудал дор өрнөлөө:
1. Сургуулийн орчинд гар утасны хэрэглээг хязгаарлах нь зөв.
2. Сургуулийн орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд багш, суралцагчдын оролцоо ижил түвшинд байх ёстой.
3. Уламжлалт анги, танхим нь орчин үеийн суралцагчдын хэрэгцээг хангаж чадахгүй байна.
Тэмцээний дүн:

12А ангийн суралцагч Х.Элбэгсайхан, Б.Шагай, Б.Бат-Ирээдүй нарын гишүүдтэй “Iceberg” баг

11Б ангийн суралцагч Г.Тэмүүлэн, М.Пүрэвбат, 11А ангийн суралцагч Д.Тэнгис нарын гишүүдтэй “TenuulBat” баг

11Б ангийн суралцагч Э.Болортуяа, Б.Тэлмүүн, Б.Маргад нарын гишүүдтэй “Illumnati” баг

Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.