
Тус тэмцээн нь хүүхэд залуучуудын нисгэгчгүй нисэх төхөөрөмж, инженерчлэл, техник технологийн талаарх мэдлэг, сонирхлыг нэмэгдүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай шинэ үеийн авьяастнуудыг бэлтгэх зорилготой. Энэ удаагийн тэмцээнд 600 гаруй баг, тамирчид оролцон хурд, ур чадвар, нарийвчлал, инженерчлэлийн шийдлээрээ өрсөлдлөө.