ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгссөн, Шинэ Эхлэл сургуулийн VI ангид элсэн суралцах хүсэлтэй суралцагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна.
2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14.00 цаг хүртэл дараах хаягаар, цахимаар бүртгэнэ. http://register.newbeginning.edu.mn/
Цахимаар бүртгүүлэхдээ дараах материалуудыг файлаар хавсаргана.
1. Суралцагчийн сүүлийн 1 сард авхуулсан цээж зураг /JPEG, PNG, JPG форматтай/
2. Тухайн сургуульд суралцахыг дэмжсэн эцэг эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
3. Суралцагчийн төрсний гэрчилгээ
4. Суралцагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн дүн, төгсөх шалгалтуудын дүн, гарын үсэг, тамга тэмдэгтэй, засваргүй байх/
5. Шалгалтын хураамж 25000 төгрөгийг тушаасан баримт
• Банк: Төрийн сан банк, MN 140090100900015043 тоот данс
• Дансны нэр: Шинэ эхлэл лаборатори сургууль (Шинэ эхлэл лаборат сур)
• Гүйлгээний утга: Суралцагчийн овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар
ШАЛГАЛТЫГ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН 10:00 ЦАГТ, МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА.
Баянгол дүүрэг, 33-р хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, Модны 2.
Холбоо барих утас: 70104142
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ
