
“Шинэ эхлэл” олон улсын сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа болж, төгсөгч бүр суралцах хугацаандаа гаргасан ахиц, амжилтаараа “Амжилтын хуудас” хийн, үзэсгэлэн гаргаж, сургуулийн хамт олондоо танилцуулсан, багш, ажилтнууд нь шавь нарынхаа амжилтаар бахархсан, эцэг эх, асран хамгаалагчдын сургуулийн хамт олон, төгсөгчдөдөө зориулсан чин сэтгэлийн үг, талархлаар дүүрэн өдөр өнгөрлөө.

Энэхүү баярын үйл ажиллагааны зочин илтгэгчээр “Эртэч Монгол” хөдөлгөөнийг санаачлагч Н.Энхбаатар оролцлоо. Мөн Төгсөгчдийг төлөөлж 2019 оны төгсөгч Т.Дашнамжил, суралцагчдаа төлөөлж 12А ангийн суралцагч Д.Тэргэл, багш, ажилтныг төлөөлж 12Б ангийн анги удирдсан багш Ж.Батхишиг, англи хэлний багш Anneliese Brennan Smith, эцэг эх, асран хамгаалагчдыг төлөөлж М.Баттүвшин нар чин сэтгэлийн үгээ хэлж, төгсөгчдөдөө баяр хүргэлээ.

Мөн суралцах хугацаандаа авьяас, чадвар, санаачилга, идэвх оролцоогоороо амжилт гаргаж, бусдыгаа манлайлан, сургуулийн нийт хамт олны санал асуулгаар шалгарсан:
• “Оюунлаг суралцагч”- 12Б ангийн суралцагч Н.Анар
• “Манлайлагч суралцагч”- 12Б ангийн суралцагч О.Ууганчимэг
• “Судлаач суралцагч” – 12А ангийн суралцагч Х.Элбэгсайхан
• “Авьяаслаг суралцагч”- 12А ангийн суралцагч Э.Анар
• “Бүтээлч суралцагч” – 12Б ангийн суралцагч Э.Баярсайхан
• “Спортлог суралцагч” – 12А ангийн суралцагч Б.Бат-Ирээдүй
• “Байгальд ээлтэй суралцагч”- 12Б ангийн суралцагч Д.Бүжинлхам
• “Хүмүүнлэгийн үйлстэн суралцагч”- 12Б ангийн суралцагч Т.Халиун нарыг болон сургуулийн хөгжил, үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж, нийгмийн идэвх оролцоогоор тэргүүлсэн тэргүүний суралцагчдыг шагнаж, урамшууллаа.

Энэ жил сургуулиа төгсөж буй суралцагчдадаа амжилттай төгсөж, хүссэн их дээд сургуульдаа элсэн, дэлхийд нэрээ дуурсгасан чадварлаг мэргэжилтнүүд болж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын ерөөл өргөе. Мөн нийт багш, ажилтан, суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагчдадаа Эрдмийн баярын халуун мэндийг дэвшүүлье.