Физикийн багийн олимпиад 2026
Улсын хэмжээнд “Бүх нийтийн физик боловсрол”-ыг дэмжих зорилгоор 2004 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй “Физикийн багийн олимпиад 2026”-д Олон улсын хөтөлбөрийн сургалттай, Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Эхлэл” сургуулийн 6-9 дүгээр ангийн, 5 багийн 100 суралцагч амжилттай оролцож, дараах шагналуудыг хүртлээ.
•
Алтан медаль: 7А, 7Б ангийн 1-р баг
•
Алтан медаль: 8А ангийн баг
•
Хүрэл медаль: 7А, 7Б ангийн 2-р баг
•
Хүрэл медаль: 9А, 9Б ангийн баг
•
Тусгай байр: 6А, 6Б ангийн баг
Олимпиадад сургуулиа төлөөлөн амжилттай оролцсон нийт суралцагчид болон бэлтгэсэн багш нартаа халуун баяр хүргэе! 


Хүүхдүүдээ үргэлж дэмжиж, хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
