
Хүүхэд залуучуудын инженерчлэл, технологи, шинжлэх ухааны мэдлэг, чадвар, хандлагыг хөгжүүлэх зорилготой “Сэлэнгэ Робо 2026” робот технологийн сургалт, тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 7 сарын 18-наас 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд БНСУ-ын Сөүл хотын ахлах сургуулиуд, ОХУ-ын Хиагт хотын ЕБС-иуд, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл”, “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл” сургуулиуд, Сэлэнгэ аймгийн ЕБС-иудын багш, ажилтан, суралцагчид оролцлоо.