Шилдэг бизнес төсөл – 2019
Монгол Улсын их хурлын гишүүн Жамбалын Ганбаатарын санаачлагаар уламжлал болгон зохион байгуулагддаг “ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСӨЛ – 2019″ уралдааны хаалтын үйл ажиллагаа буюу шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордны Их танхимд амжилттай боллоо. Энэ жилийн уралдаанд Нийслэлийн Баянгол дүүргийн ахлах ангийн 690 гаруй суралцагч хамрагдсан. Тус уралдаанд Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн, ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн суралцагчид амжилттай оролцож, 11-р ангийн суралцагч Ц.Мөнххүслэн 1-р байрт шалгарч, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ. Түүнчлэн 12-р ангийн суралцагч Ө.Базарсад, Б. Сарнай, Э.Мөнхсувд нар тусгай байр эзлэн тус бүр 800 мянган төгрөгийн шагналыг, 11-р ангийн сурагч А.Төгөлдөр, М.Нямцэлмэг, Н.Ган-Ялалт, Г.Тэнүүн нар 100 мянган төгрөгийн шагналыг Төрийн ордонд гардан авлаа. Шилдэг бизнес төсөл шалгаруулах уралдааны зорилго, ач холбогдол нь ирээдүйн баялаг бүтээгчдийг төрүүлж, олон зуун ажлын байр шинээр бий болгох чадвартай бизнесменүүдийг төлөвшүүлэхийн зэрэгцээ тэдэнд урам зориг өгөхөд оршдог.