Олон улсын гэрэл зургийн фестиваль
Японы Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотноо 5 дахь удаагаа зохиогдсон дунд сургуулийн суралцагчдын олон улсын гэрэл зургийн фестивальд олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл”сургуулийн 12а ангийн суралцагч Б.Индира, 11а ангийн суралцагч А.Ариунбаяр, 10а ангийн суралцагч Б.Мөнх-Оюу нар Монгол улсаа төлөөлөн оролцож, хоёр төрөлд тэргүүн байр эзэлж, сайхан амжилт гаргалаа. Энэ фестивальд 22 улсын 24 баг оролцсоноос манай баг шүүгчдийн нэрэмжит шагналын тэргүүн байрыг эзэлж, нийт багш, суралцагчдын үнэлгээгээр дахин тэргүүлэн, үнэмлэхүй амжилт гаргалаа. Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.