Кембриджийн олон улсын хөтөлбөрийн мэргэжил дээшлүүлэх сургалт
Кембриджийн олон улсын хөтөлбөрийн мэргэжил дээшлүүлэх ээлжит сургалт 10-р сарын 20, 21-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод боллоо. Математикийн багш Б.Шинэтуяа AS/A level Mathematics (9709) хөтөлбөрийн сургалтад,Англи хэлний багш Д.Энх-Отгон IGCSE English as a Second Language (0511) хөтөлбөрийн сургалтад тус тус хамрагдлаа. Багш нарынхаа цаашдын ажилд нь амжилт хүсье.
МГТИС-ийн нэрэмжит эрдэм шинжилгээ, онол-практикийн X бага хурал
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь ээлжит багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн X бага хурлыг 2023 оны 10-р сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод цахим/танхимаар зохион байгууллаа. “СУРАЛЦАХУЙ-ЗААХУЙ” сэдвийг онцолсон тус хуралд МГТИС, МУИС, ШУТИС, Шинэ эхлэл, Өвөрхангай аймгийн БШУГ болон тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын нийт 100 гаруй багш, судлаачид оролцон […]
Номын үзэсгэлэн
“Монгол бахархал” аяны хүрээнд сургуулийн номын сангаас номын үзэсгэлэн гаргалаа. 8А ангийн суралцагч Х.Хатанбаатар тус үзэсгэлэнгээс ном авч уншсан сэтгэгдлээ хуваалцлаа.
Дэлхийн их сургуулиудын төлөөлөгчид “Шинэ эхлэл” сургуульд танилцуулга хийв
10-р сарын 20-нд АНУ-ын Чикагогийн Их сургуулийн элсэлтийн албаны зөвлөх Доминик. Ж.Л өөрийн сургуулийн элсэлтийн журам, тэтгэлэгийн талаар танилцуулга хийв. 10-р сарын 26-нд 7 орны 8 их дээд сургуулийн элсэлтийн албаны дарга нар ирж ахлах ангийн сурагчидтай биечлэн уулзаж өөрсдийн сургуулийн элсэлтийн талаарх зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ. 10-р сарын 28-нд АНУ -ын Принстоны их сургуулийн оюутан О. Анирчулуу […]
“Let’s make friends” Англи хэлний сургалтыг дэмжих үйл ажиллагаа
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Let’s make friends” Англи хэлний сургалтыг дэмжих үйл ажиллагаа боллоо. 6-р ангийн бяцхан шавь нартаа сурах их үйлст нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.
“UB Robot Challenge 2023” робот технологийн тэмцээн
Нийслэлийн 384 жилийн ойн баярыг тохиолдуулан хүүхэд залуучуудын шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн боловсролыг дэмжих, техник сэтгэлгээ, робот сонирхогчдыг хөгжүүлэх, туршлага солилцох зорилготой “UB Robot Challenge 2023” тэмцээнийг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын роботын боловсролын нийгэмлэгээс хамтран зохион байгууллаа.Тус тэмцээний “Америк хөлбөмбөг тоглодог роботууд” төрөлд 11Б ангийн […]
“ТЭРБУМ МОД” үндэсний мод тарих хөдөлгөөн
Олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн хамт олон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой “ТЭРБУМ МОД” үндэсний мод тарих хөдөлгөөнд сургуулиараа нэгдэж, нийт багш, ажилтан, 9-12 дугаар ангийн суралцагчид, эцэг эхийн төлөөлөл 213 хүн, Баянгол цэцэрлэгт хүрээлэнд 4 төрлийн 460 ширхэг мод тарилаа.Намрын мод тарих үйл ажиллагааг дэмжиж, хамтран […]
Ажлын байрны зар
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчит сургууль дараах ажлын байрнуудын сонгон шалгаруулалтад урьж байна. 1. Химийн багш2. Эмч
Намрын спортын наадам – 2023
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогдсон “Намрын спортын наадам-2023” тэмцээн амжилттай болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээний 6-7-р ангийн ангилалд Б.Нямсүрэн багштай 7А анги тэргүүн байр, 8-10-р ангийн ангилалд Ж.Батхишиг багштай 10Б анги 3-р байр, 11-12-р ангийн ангилалд Э.Гантуяа багштай 11Б анги 3-р байрыг багийн дүнгээр тус, тус эзэлж өргөмжлөл, цом […]
Зөвлөх багшийн сайн туршлага
Зөвлөх багшийн сайн туршлага №2 СУРАЛЦАГЧДЫН СОРИЛ, ТУРШИЛТ ХИЙХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЖ БУЙ АРГА ТУРШЛАГА… Багшийн танилцуулга: Олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургуулийн химийн багш Ж.Батхишиг. УБИС 1994 онд химич, химийн багш мэргэжил, МУИС 1999 химийн шинжлэх ухааны магистр, Боловсролын салбарт 29 жил ажилласан. Үндэсний ба олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалт […]
