“Шинэ бүтээл – 2023” бүтээлийн уралдаан
“Шинэ бүтээл – 2023” бүтээлийн уралдааны дүн гарлаа. Бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн заах аргын нэгдлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ бүтээл” шилдэг бүтээлийн уралдаанд амжилттай оролцсон суралцагчдадаа талархал илэрхийлж, цаашдын урлан бүтээх их үйлст нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
“Хөгжим – хүүхдийн боловсролд” тоглолт
“Хөгжим – хүүхдийн боловсролд” тоглолтыг багш, ажилтан, 6-12 дугаар ангийн суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл үзэж сонирхлоо. Суралцагчдын сэтгэл зүйд нийцсэн, цаг үеэ олсон, үр өгөөжтэй сайхан тоглолт боллоо. “Анир” поп оркестрын хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Ханзны уран бичлэгийн уралдаан
Суралцагчдын Хятад хэлний ерөнхий чадварыг сайжруулах, ханз үсгийг тигийн дагуу зөв сайхан бичих дадлыг хэвшүүлэх, Хятад хэл сурах сонирхлыг хөхүүлэн дэмжих зорилготойгоор тус сургуулийн 9-12 дугаар ангийн суралцагчдын дунд 2023.03.01-2023.03.24-ний хугацаанд зохион байгуулж, бүтээлүүдээс дүгнэж, шалгаруулсан.Анги харгалзалгүй сайхан бичсэн суралцагчдыг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд:1 дүгээр байр 12б ангийн суралцагч Б.Бямбадэмбэрэл2 дугаар байр 10б […]
“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлийн I шатны шалгаруулалт
“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлийн I шатны шалгаруулалт боллоо. 2022-2023 оны хичээлийн жилийн төсөлт хичээлээр VI ангийн суралцагчид Cambridge Lower Secondary Global Perspectives хөтөлбөрийн агуулгын хүрээнд өөрсдийн сурсан мэдлэг, туршлагаа бусдадаа танилцууллаа. Б.Ариунаа багштай “Хог хаягдлаа зөв ашиглацгаая” баг, Б.Нямсүрэн багштай “Эрүүл инээмсгэлэл” баг, А.Айтолхын багштай “Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн бидний амьдралд” баг, И.Дэнзэнгаваа багштай […]
Багшийн чадвар бэхжүүлэх тэтгэлэгт уралдаан
Хятад хэлний багш А.Номин-Эрдэнэ шилдгийн шилдэг 5 багшийн нэгээр шалгарлаа. 👏👏👏БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар 2 дахь жилдээ зарлагдсан “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-ы “Багш миний амьдрал, бахархал” сэдэвт эсээ, илтгэлийн уралдаанд Хятад хэлний багш А.Номин-Эрдэнэ амжилттай оролцож, шилдгээр шалгарлаа. 💐💐💐Багшдаа халуун баяр хүргээд, цаашдын сурган хүмүүжүүлэх үйлст нь амжилт хүсье. 🤩🤩🤩 Боловсролыг дэмжиж […]
Баянгол дүүргийн Англи хэлний олимпиад
Уламжлал болгон зохиогддог дүүргийн Англи хэлний олимпиад 2023.03.11-ний өдөр болж, багш, суралцагчид амжилттай оролцлоо. 12а ангийн суралцагч А.Авидхүү II байрт, М.Цэнгэл VIII байрт, Б.Тэлмэн VI байрт, 12б ангийн суралцагч Б.Намуунаа IV байрт, 9б ангийн суралцагч Э.Бадрах VI байрт тус тус шалгарлаа. Багш нарын төрөлд Англи хэлний багш Б.Өсөхбаяр тэргүүн байр эзэллээ. Амжилттай оролцсон багш, суралцагчдадаа […]
Ажлын байрны зар
Дараах ажлын байрнуудын сонгон шалгаруулалтад урьж байна. 1. Англи хэлний багш2. Бичиг хэргийн ажилтан
Мэндчилгээ
Сэтгэлд нь сүү өөрөө асгарч байдаг Ижий бурхадХарцанд нь хорвоо өөрөө уярч байдаг Хайрын бурхадАлганд нь цэцэг өөрөө дэлгэрч байдаг Ивээлийн бурхадИнээмсэглэлд нь орчлон өөрөө баясаж байдаг Аз жаргалын бурхадЭрдэм номын их өргөөндөө ачлалт шавийнхаа энэрэлт ИжийЭргээд уулзах шавь нарынхаа амьдралыг чиглүүлсэн элбэрэлт ХөтөчШижир нарны туяа мэт гэрэлтэн цацарч байдаг гоо үзэсгэлэнтШинэ эхлэл сургуулийн эрдмийн […]
“Green generation” чуулган
#НОГООН_ҮЕ_GREEN_GENERATION чуулганд #Шинэ_эхлэл сургуулийн сурагчдын зөвлөлийн гишүүд оролцлоо. Мөн 12Б ангийн суралцагч Х.Халиунгоо “Агаарын бохирдлын хүүхдэд үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлээ амжилттай танилцууллаа.
