Ажлын байрны зар
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. 1. Химийн багш2. Биологийн багш3. Хөгжмийн багш4. Бизнес судлалын багш5. Байгалийн ухааны лаборант
Англи хэлний зуны сургалт 2025
2025 оны 06-р сарын 15-наас 06-р сарын 24-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газарт байрлах “Баянгол” хүүхдийн зусланд зохион байгуулагдсан зуны Англи хэлний сургалтад Шинэ Эхлэл сургуулийн 6-8-р ангийн 123 суралцагч амжилттай хамрагдлаа. Суралцагчид Монгол болон Филиппин багш нарын чиглүүлгэн дор Англи хэлний ярих, сонсох, унших, бичих чадвараа сайжруулах , хэл зүйн мэдлэгээ бататгах, үгсийн […]
Ажлын байрны зар
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. 1. Химийн багш2. Биологийн багш3. Англи хэлний багш4. Хөгжмийн багш5. Технологийн багш6. Байгалийн ухааны лаборант
2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн
Шинэ эхлэл сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн 6-р ангийн элсэлтийн шалгалтад нийт 400 суралцагч шалгуулснаас хяналтын тоонд багтаж тэнцсэн 46 суралцагчдаа баяр хүргэе. Шалгалтын оноогоо өнөөдөр 19:00 цагаас хойш регистрийн дугаар, нууц үгээ ашиглан бүртгэлийн системээс харна уу. Шинэ эхлэл сургуулийн элсэлтийн шалгалтад оролцсон нийт суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.
Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх зөвлөмж
Бүртгэл 2025 оны 06-р сарын 09-ны өдрийн 09.00 цагт эхэлнэ. Дараах хаягаар орж цахимаар бүртгүүлнэ.https://register.newbeginning.edu.mn
Олон улсын математикийн олимпиад
БНСУ-ын Мүнгён хотноо зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадад “Шинэ эхлэл” сургуулийн 7А ангийн суралцагч Д.Анхбаяр онцгой амжилт үзүүлж, тэргүүн байр эзэллээ. Энэхүү тэмцээнд оролцсон 20 гаруй улсын авьяаслаг суралцагчдын дундаас манай суралцагч мэдлэг, оюун ухаан, авхаалж самбаагаараа шалгаран, Монгол Улсынхаа нэрийг олон улсын тавцанд цуурайтуулсан бахархалтай үйл явдал боллоо. Амжилттай оролцсон суралцагчдаа […]
Эрдмийн баяр 2025
“Шинэ эхлэл” олон улсын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа болж, төгсөгч бүр суралцах хугацаандаа гаргасан ахиц, амжилтаараа “Амжилтын хуудас” хийн, үзэсгэлэн гаргаж, сургуулийн хамт олондоо танилцуулсан, багш, ажилтнууд нь шавь нарынхаа амжилтаар бахархсан, эцэг эх, асран хамгаалагчдын сургуулийн хамт олон, төгсөгчдөдөө зориулсан чин сэтгэлийн үг, талархлаар дүүрэн өдөр өнгөрлөө. Энэхүү баярын үйл […]
ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн VI ангид элсэн суралцах хүсэлтэй суралцагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна. #ШААРДЛАГА:• 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсөж, 2025-2026 оны хичээлийн жилд VI ангид суралцах суралцагч байх• V ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90.0 болон түүнээс дээш байх #ХЯНАЛТЫН_ТОО:2025-2026 оны хичээлийн жилд […]
