
“Автомат робот 2026” робот технологийн тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ШУТИС дээр амжилттай болж, дүнгээ гаргалаа. Тэмцээнд Улаанбаатар хот болон Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь аймгуудын 16 их, дээд сургууль, коллеж, 44 ерөнхий боловсролын сургуулийн 298 багийн 517 суралцагч оролцож, 8 төрөлд өрсөлдлөө.