

Аяллын үеэр суралцагчид багаар ажиллан майхнаа өөрсдөө барьж, хоол ундаа өөрсдөө бэлтгэн, байгальд зөв боловсон аялах, бие даах, хамтран ажиллах чадвараа бодитоор хөгжүүлэв. Мөн суралцагчдын дунд олон төрлийн хөгжөөнт тэмцээн, багийн тоглоом зохион байгуулагдаж, тэд авхаалж самбаа, хурд хүч, багаар ажиллах чадвараа сорин идэвхтэй оролцлоо.