Outstanding Cambridge Learner Awards Ceremony 2026
Кембрижийн Олон улсын боловсролын Зүүн Азийн бүсийн төвөөс Монгол улсад Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиудын шилдэг суралцагчдад шагнал гардуулах “OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS MONGOLIA” үйл ажиллагаа Орчлон сургууль дээр зохион байгуулагдлаа.
2026 оны хаврын шалгалтын дүнгээр Кембрижийн шалгуулагчдыг:
-High achievement /түгээмэл заагддаггүй хөтөлбөрөөр өндөр амжилт үзүүлсэн/
-Top in Mongolia /түгээмэл заагддаг нэг хөтөлбөрөөр хамгийн өндөр амжилт үзүүлсэн/
-Best Across /тухайн түвшиндээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн/
-TOP in the World /нэг хөтөлбөрөөр дэлхийд хамгийн өндөр оноо авсан/ гэсэн 4 ангиллаар шалгарууллаа.
Нийт 11 сургуулийн 55 суралцагч 63 шагналын эзнээр тодорсон бөгөөд
11А ангийн суралцагч Г. Энэрэл IGCSE түвшний Бизнес судлал хичээлээр,
12Б ангийн суралцагч Г. Тэмүүлэн AS түвшний Газарзүй хичээлээр,
12А ангийн суралцагч Р. Ариунзаяа AS түвшний Математик хичээлээр тус тус шалгарч Монгол улсын хамгийн өндөр оноотой шалгагдсан суралцагчаар тодорлоо.
Түүнчлэн 12А ангийн суралцагч Р. Ариунзаяа
AS түвшний Математик, Физик, Хими, Биологи хичээлээр “A” үнэлгээ авч AS түвшний шилдэг суралцагч шагналыг хүртэж, шагнал авсан суралцагчдыг төлөөлөн ёслолын арга хэмжээнд сэтгэгдэлээ хуваалцан, үг хэлсэн юм.
Хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөө үнэлүүлсэн суралцагч, бэлтгэсэн эрдэмтэн багш нар, дэмжиж тусалсан эцэг эх, асран хамгаалагчдадаа сургуулийн захиргаа, хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
