Newbeginning
Posts by :
2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо.
Элсэлтийн мэдээ
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн 2018–2019 оны хичээлийн жилийн 6-р ангийн элсэлтийн шалгалтад тэнцсэн суралцагчдыг эцэг эх, асран хамгаалчагдын хамт хүлээн авч уулзлаа.
Үүгээр:
- Шинээр элссэн суралцагчдын англи хэлний түвшинг тогтоож, энэ зуны хугацаанд 2 чиглэлээр түвшингээ ахиулах даалгавар өглөө. Үүнд зуны вакум сургалтыг олон улсын хүүхдийн “Нарс” зуслан дээр, танхимын сургалтыг “English Storm” сургалтын төв дээр сургуулийн эцэг эхийн зөвлөлтэй хамтран зохион байгуулна.
- Сургуулийн цаашдын бодлого, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаа болон суралцагчдыг хэрхэн дэмжиж, хамтран ажиллах талаар эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөв.
- Энэ удаагийн элсэлтэд нийт 27 сургуулиас суралцагчид элсэн орсон нь бага боловсролын сургалтын түвшин харьцангуй ойролцоо байгааг харуулж байна.
Амжилттай элссэн суралцагчдадаа болон тэдний эцэг эх, асран хамгаалагчид, бэлтгэсэн багш нарт баяр хүргэе.
Улаан-Үд, Байгаль нуур, Сайханы хөтөл, Ээж модны аялал
Манай сургуулийн багш, ажилтнууд хамт олноороо зуны аялал хийж, байгалийн сайханд амарч, шинэ эрч хүчээр цэнэглэгдлээ. Аялалын хүрээнд хамт олон өдөр, хоногуудыг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлж, багийн уур амьсгал, хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн юм.
Аяллын үеэр багийн хөгжөөнт тоглоом, танин мэдэхүйн хөтөлбөр, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, багш, ажилтнуудын нөхөрлөлийг улам гүнзгийрүүлсэн онцгой өдрүүд байлаа. Мөн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялан, мартагдашгүй дурсамж үлдээсэн сайхан аялал боллоо.
Энэхүү аяллыг зохион байгуулсан хамт олон болон идэвхтэй оролцсон бүх багш, ажилтнууддаа талархал илэрхийлье. Цаашдаа бид хамтдаа улам олон сайхан арга хэмжээ зохион байгуулж, эрч хүчээ сэлбэх болно.
