Мэдээ
Олон улсын “Owlypia” олимпиад
“Шинэ эхлэл” сургуулийн 6 дугаар ангийн суралцагчид олон улсын “Owlypia” олимпиадад “Утга зохиол ба соёл” сэдвийн хүрээнд оролцож, 1 алт, 5 хүрэл медалийн болзол ханган ТОП гүйцэтгэлтэй суралцагчдын тоонд багтлаа. Хайрт хүүхдүүддээ халуун баярыг хүргэе.
Мөн бэлтгэн оролцуулсан Б.Золзаяа багшдаа баяр хүргэе.
Мэндчилгээ
Ханзны бичлэгийн онлайн уралдаан
“MBG” боловсролын төвөөс цахимаар зохион байгуулсан ханзны бичлэгийн уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн 11б ангийн сурагч Б.Бямбадэмбэрэлдээ баяр хүргээд, цаашдын суралцах үйлс нь арвин их амжилттай байхыг хүсэн ерөөе.
“Хүний эрх, эрх чөлөө” зургийн үзэсгэлэн
Мэндчилгээ
Олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургууль гэсэн нэрээр овоглож, сургуулийнхаа босгыг хөөр баяр дүүрэн алхсан шавь нараа хүлээж авснаас хойш 10 жилийн түүхийг бид та нартайгаа хамт бичлээ. Сургуулийнхаа нэрийн хуудас болж, ололт амжилтын эзэд нь байж, улс орны олон салбарт ажиллаж, амьдарч байгаа болон гадаад дотоодын их сургуульд амжилттай суралцаж сургуулийнхаа түүхийн хуудсын чимэг болсон шавь нарынхаа мэндчилгээнд саатан морилцгооё.
“Spelling Bee – 2021” Англи хэлний уралдаан
ЭЕШ-д өндөр оноо авсан суралцагчид
Боловсролын салбарын сэтгэл зүйчид сертификатаа гардан авлаа
2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн
Шинэ эхлэл сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг амжилттай зохион байгууллаа.
Хяналтын тоонд багтаж тэнцсэн 45 шалгуулагчдаа баяр хүргэе.
Элсэлтийн шалгалтын удирдамжийн дагуу ижил 39 оноотой 5 суралцагчийг V ангийн жилийн эцсийн дүнгийн дунджаар эрэмбэлэхэд NB10232, NB1094, NB10191 бүртгэлийн дугаартай шалгуулагчид хяналтын тоонд багтаж тэнцлээ.
Элсэлтийн шалгалт өгсөн нийт суралцагчдадаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
