Мэдээ
Хүүхдийг Ивээх Сан, Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллагатай хамтран 2017 оноос хойш зохион байгуулж буй “Global Youth Entrepreneurship Challenge” буюу “Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн тэмцээн” 2024 оны 4 дүгээр сарын 7-нд Улаанбаатар хот болон цахим орчинд зохион байгуулагдлаа. Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг уг тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн 12 сургуулийн 19 баг оролцсоноос сүүлийн шатанд 7 багийн 60 гаруй сурагч шалгарсан юм.
Оролцогчид “Хэт их хэрэглээний нийгэм, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашигласан шинэлэг санааг гарган бизнесийн төлөвлөгөө боловсруулах” сэдвийн хүрээнд 10 цагийн дотор бизнес санаагаа боловсруулж, түүнийхээ дагуу бүтээгдэхүүний загвар гаргаж, бизнес төлөвлөгөөгөө Англи хэл дээр танилцуулж өрсөлдөв.
Тэмцээний тэргүүн байранд Шинэ эхлэл сургуулийн 12а ангийн сурагч Ц.Жамьяандорж,12а ангийн сурагч П.Анар,11б ангийн сурагч Х.Мөнх-Очир,11б ангийн сурагч И.Хас-Эрдэнэ,12а ангийн сурагч О.Одбилэг,12а ангийн сурагч А.Баяржавхлан,11б ангийн сурагч А.Амартүшээ,11б ангийн сурагч Т.Билгүүн нарын Team Achievers баг хуванцар материал боловсруулах санаа дэвшүүлж тэргүүлсэн юм.
Удаах байранд мөн Шинэ эхлэл сургуулийн 11б ангийн сурагч Б.Тэмүүлэн,11б ангийн сурагч Г.Номин-Өлзий, 11б ангийн сурагч С.Анхлан, 11б ангийн сурагч С.Ананд, 11б ангийн сурагч А.Эрдэнэ, 11б ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ,11б ангийн сурагч А.Түвшинжаргал нарын One Yurt баг хиймэл оюун ухаан ашиглаж, хуучин хувцасаа дахин загварчлах санаагаар тус тус шалгарч 2024 оны 5 дугаар сарын 25-нд болох Олон Улсын Өсвөрийн Энтрепренеруудын Тэмцээнд (Global Youth Entrepreneurship Challenge-2024) оролцох эрхтэй боллоо.
Нийт сурагчдадаа баяр хүргэж цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.
Монгол улсын химийн 33-р олимпиад
Монгол улсын химийн 33-р олимпиадаас 12А ангийн суралцагч П.Анар мөнгөн медаль, 12Б ангийн суралцагч Д.Доржпалам хүрэл медаль, 9А ангийн суралцагч Р.Ариунзаяа хүрэл медаль хүртлээ. Амжилттай оролцсон суралцагчид болон бэлтгэсэн химийн багш Ж.Батхишигт баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
“World Scholar’s Cup – Ulaanbaatar Round 2024” тэмцээн
Англи хэлний “World Scholar’s Cup – Ulaanbaatar Round 2024” тэмцээнд амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэе. Тэмцээнд 30 орчим сургуулийн 1000 гаруй суралцагч оролцож, Debate, Writing болон Scholar’s Bowl (Quiz), Scholar’s Challenge төрлөөр мэдлэг, чадвараа сорьж өрсөлдсөнөөс:
8A ангийн суралцагч Б.Гүнбилигт 4 алт, 6 мөнгө
8A ангийн суралцагч О.Элбэрэл 3 алт, 3 мөнгө
8A ангийн суралцагч М.Мөнгөнбаяр 1 алт, 5 мөнгө
7A ангийн суралцагч Г.Хантүшиг 3 алт 2 мөнгө
7A ангийн суралцагч Г.Мөнхдөл 3 алт 1 мөнгө
7Б ангийн суралцагч Б.Мөнхтулга 2 алт, 2 мөнгө
7A ангийн суралцагч Б.Эрдэнэбэлэг 1 алт
7A ангийн суралцагч Ц.Тэнгис 4 мөнгө
7A ангийн суралцагч Т.Билгүүн 2 мөнгө
7A ангийн суралцагч З.Адьяа 2 мөнгө
7A ангийн суралцагч Л.Отгонцэцэг 1 мөнгө
7A ангийн суралцагч О.Жигүүр 1 мөнгөн медаль тус тус хүртлээ.
Суралцагчдынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Монгол хэлний төрөлжсөн олимпиад
2023-2024 оны хичээлийн жилийн Монгол хэлний төрөлжсөн олимпиадад амжилттай оролцож, дүүрэгт ТЭРГҮҮН байр, нийслэлд ДЭД байр эзэлсэн 7Б ангийн суралцагч З.Жаргалмаа болон бэлтгэсэн МХУЗ-ын багш Б.Нямсүрэнд баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
“Climate Change 2024” төсөлт хичээл
2023-2024 оны хичээлийн жилд суралцагчид багаараа хамтран, “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлаа тодорхойлон, судалгаа, шинжилгээ, туршилтын ажил хийж, судалгааны арга зүйд суралцах явцдаа бие даан суралцах болон багаараа хамтран ажиллах чадвартай, эрүүл зөв дадалтай, эерэг зөв хандлагатай иргэн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлт-2024” төсөлт хичээл хөтөлбөрийг 6-8, 9-10, 11-12 дугаар анги гэсэн 3 ангиллаар зохион байгууллаа.
Төсөлт хичээл хөтөлбөрийн II шатны шалгаруулалтыг 2024 оны 3 дугаар сарын 11, 12-ын өдрүүдэд ОУХНЦ-т амжилттай зохион байгууллаа.
Үүнд:
ОУ-ын Global Perspectives хөтөлбөрийн хүрээнд 6-8 дугаар ангийн 144 сурагч, 15 чиглүүлэгч багшийн дэмжлэгтэйгээр нийт 16 төсөл хэрэгжүүлж, II шатны шалгаруулалтад 6 төсөл шалгарсан.
Үүнд:
· Монгол хэлний Г.Оюун чиглүүлэгч багштай 8 дугаар ангийн “PLANTITAS” төсөл
· Дизайн технологийн С.Цолмон чиглүүлэгч багштай, 8 дугаар ангийн “Зүймэл урлал” төсөл
· Монгол хэлний Б.Нямсүрэн чиглүүлэгч багштай 7 дугаар ангийн “Green house” төсөл
· Математикийн Ж.Баясгаланлхам чиглүүлэгч багштай 7 дугаар ангийн “Хуванцар хог хаягдлыг дахин ашиглах” төсөл
· Англи хэлний Д.Энх-Отгон чиглүүлэгч багштай 6 дугаар ангийн “Эко хоол бидний эрүүл мэнд” төсөл
· Монгол хэлний Д.Туяа чиглүүлэгч багштай 6 дугаар ангийн “Мод, ургамал таръя” төсөл
Кембрижийн ОУХ-ийн “Cambridge Upper Secondary – Science Competition” үйл ажиллагааны хүрээнд шинжлэх ухааны судалгааны төсөл хэрэгжүүлсэн, 9-10 дугаар ангийн сурагчдын 18 багаас 11 баг II шатанд шалгаран үлдэж, II шатны шалгаруулалтад оролцсоноос:
· 10б ангийн сурагч Ш.Анар ахлагчтай, химийн Ж.Батхишиг чиглүүлэгч багштай “Органик будаг гарган авах оптимал нөхцөл” төслийн баг
· 10б ангийн сурагч Д.Бүжинлхам ахлагчтай, химийн Ж.Батхишиг чиглүүлэгч багштай “Хадгалах хугацаа ногоо, жимсний витамин C-ний хэмжээнд нөлөөлөх эсэх” төслийн баг
· 9а ангийн сурагч Р.Ариунзаяа ахлагчтай, физикийн Э.Гантуяа чиглүүлэгч багштай, “Өндгөн шохой” төслийн баг
10а ангийн сурагч Э.Анар ахлагчтай, биологийн Б.Өлзий-Орших чиглүүлэгч багштай, “Навчийг дахин ашиглах” төслийн баг тус тус “Алтан өргөмжлөл”-ийн болзол, “Мөнгөн өргөмжлөл”-ийн болзлыг 7 баг хангасан байна.
Төсөлт хичээлийн сонин
Төсөлт хичээлийн видео
Волейболын аварга шалгаруулах тэмцээн – 2024
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг VIII-IX, X-XII анги гэсэн хоёр ангиллаар амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний дүн:
Сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон суралцагчид, шалгарсан баг, тамирчид, зохион байгуулж, дэмжиж хамтран ажилласан багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.
“Эрүүл биед саруул ухаан оршино, спортоор хичээллэцгээе” өдөрлөг
Шинэ эхлэл сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс “Эрүүл биед саруул ухаан оршино, спортоор хичээллэцгээе” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд сургуулийн багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид спортын 4 төрөлд /дартс, корнхолл, ширээний теннис, волейбол/ хамтран оролцож, амралтын өдрөө хөгжилтэй, оролцоотой, үр дүнтэй өнгөрүүллээ.
Тэмцээний дүн:
а/Дарстын тэмцээнд:
• I байр Б.Болортуяа багштай 7б ангийн баг
• II байр Б.Өлзий-Орших багштай 6б ангийн баг
• III байр – Багш, ажилтны баг
б/Корнхоллын тэмцээнд:
• I байр – Г.Оюун багштай 11а ангийн баг
• II байр – Ж.Батхишиг багштай 10б ангийн баг
• III байр – Ж.Баясгаланлхам багштай 9б ангийн баг
в/Ширээний теннисний тэмцээнд /эрэгтэй/:
• I байр – Д.Энх-Отгон багштай 6а анги
• II байр – Б.Болортуяа багштай 7б анги
• III байр – Ж.Батхишиг багштай 10б анги
г/Ширээний теннисний тэмцээнд /эмэгтэй/:
• I байр – Ж.Баясгаланлхам багштай 9б анги
• II байр – Г.Оюун багштай 11а анги
• III байр – Б.Өлзий-Орших багштай 6б анги
д/Волейболын тэмцээнд:
• I байр – Д.Лхагвасүрэн багштай 12б анги
• II байр – Ж.Батхишиг багштай 10б анги
• III байр – Д.Энх-Отгон багштай 6а анги
е/ Багийн нэгдсэн дүнгээр:
• I байр – Ж.Батхишиг багштай 10б анги тэргүүн байр, “Шилжин явах цом”-ын эзэн
• II байр – Б.Болортуяа багштай 7б анги
• III байр – Э.Гантуяа багштай 11б анги тус тус эзэллээ.
Спорт өдөрлөгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан эцэг эхийн зөвлөлийн гишүүд болон өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт багш, ажилтан, эцэг эх, асран хамгааллагчдадаа талархал илэрхийлье
Сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөл
“Байгалийн ухаан, орчны судалгаа – 2024” илтгэлийн уралдаан
“БАЙГАЛИЙН УХААН, ОРЧНЫ СУДАЛГАА 2024” илтгэлийн уралдааныг ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд үндэсний хэмжээнд амжилттай зохион байгууллаа.
Олон улсын хөтөлбөрийн сургалттай нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Эхлэл” сургууль “БАЙГАЛИЙН УХААН, ОРЧНЫ СУДАЛГАА 2024” илтгэлийн уралдааныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгууллаа.
Уралдаан нь ЕБС-ийн сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг чадварыг сайжруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх дэлхийгээ танин мэдэх, байгаль, орчноо үнэлэх, шинжлэх ухаанч арга барилыг хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэх, илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой явагдсан.
Илтгэлийн уралдааныг Шинэ эхлэл сургуулийн захирал Н.Оюунгэрэл нээж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Эдийн засгийн асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Кевин Моор нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Илтгэлийн уралдаанд аймаг, нийслэлийн сургуулиудаас 52 багийн илтгэл ирснээс дараагийн шатанд шалгарсан 14 багийн судлаач сурагчид аман болон ханын илтгэлийг танилцуулсан.
Шүүгчдээр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа /Ph.D/, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын Газрын мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Анхбаяр, Шинжлэх ухааны үндэсний зөвлөлийн ахлах шинжээч Б.Лхагвадорж, Судлаач, эрдэмтэн Я.Баасандорж /Ph.D/ нар ажиллалаа. Сурагч, багш нарт “Шинжлэх ухааны судалгаа, нээлт, ололт амжилт” сэдвээр Физик математикийн ухааны доктор Ц.Даваадорж (Ph.D) сонирхолтой лекц уншлаа.
Уралдааны дүн:
1. “Шилдэг шинжлэх ухаанч судлаач” – “Үүлний ажиглалт, түүнийг хиймэл дагуулын мэдээлэлтэй харьцуулсан нь” сэдвээр Шинэ эхлэл сургуулийн сурагч Б.Маргад, Б.Мишээл, М.Мичидмаа, удирдсан багш Б.Өлзий-Орших
2. “Шилдэг бүтээлч баг” – Сансрын зураг ашиглан төв суурин газрын гео-орон зайн мэдээллийн сан бүрдүүлэх” сэдвээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сургуулийн сурагч Б.Мөнхзаяа, Э.Жаргал, Г.Азжаргал, удирдсан багш Б.Ганцогт
3. “Шилдэг хамтрагч баг” – “Усны макро сээр нуруугүйтэн амьтад болон усны чанарыг тодорхойлох судалгаа” сэдвээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сургуулийн сурагч З.Тэргэл, Ц.Дэлгэрхишиг, удирдсан багш М.Анужин
4. “Шилдэг ирээдүйтэй судлаач” – “Ахуйн нөхцөлд органик ясны бордоо хийх” сэдвээр Шинэ эхлэл сургуулийн сурагч Х.Мөнх-Очир, С.Анхлан, удирдагч багш Э.Гантуяа
5. “Шилдэг илтгэгч”- “Улаанбаатар хот орчмын Туул, Сэлбэ голын усны чанарт дүн шинжилгээ хийх” сэдвээр Шинэ эрин сургуулийн сурагч Е.Жансаяа, С.Итгэлт, Н. Мөнхтөгөлдөр удирдсан багш Б.Цэцэгсайхан
6. “Шилдэг илтгэгч”- “Бүс нутгаас хөрсний шинж чанар хамаарах нь” сэдвээр Шинэ Монгол сургуулийн сурагч Э.Болдбаатар, Оргил сургуулийн сурагч М.Оюу-Эрдэнэ, удирдсан багш О.Нямсүрэн
7. “Шилдэг удирдагч багш” – нийслэлийн 11 дүгээр сургуулийн багш Б.Эрдэнэчимэг
тус тус шалгарч, сертификат, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
#Боловсролын ерөнхий газар,
#Газрын зохион байгуулалт, геодизи, зураг зүйн ерөнхий газар
#Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,
#Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яам,
#American Corner
Олон улсын онлайн “Owlypia”олимпиадад суралцагчид амжилттай оролцлоо.
Олон улсын хөтөлбөрийн сургалттай Шинэ эхлэл сургуулийн 6А болон 8Б ангийн нийт 31 суралцагч 2024 оны 2 дугаар сарын 3-нд зохиогдсон олон улсын “Owlypia” олимпиадад “Утга зохиол ба соёл, шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд оролцож
ТОП гүйцэтгэлтэй 14 суралцагч эхний байруудыг эзэллээ. Оюунлаг, хөдөлмөрч, чадварлаг хүүхдүүддээ халуун баярыг хүргэе. Бэлтгэсэн багш Д.Энх-Отгондоо сурган хүмүүжүүлэх их үйлст нь улам их амжилтыг хүсэн ерөөе. 


Төрийн дээд шагнал хүртлээ
Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, эрдэм билиг, хичээл зүтгэл, олон жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-оор нярав Д.Баяржаргал, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар химийн багш Ж.Батхишиг, НБГ-ын “Шилдэг ажилтан” цол, тэмдгээр биологийн багш Л.Чулуунням нар шагнууллаа. Төрийн дээд болон салбарын шагналаа гардан авсан багш, ажилтнууддаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн хамт олон
