Мэргэжил сонголт хийхэд хэрхэн туслах вэ?
Эцэг эх, асран хамгаалагч, багш нар болон суралцагч нартаа сэтгэл зүйчийн зөвлөмж: Мэргэжил сонголт хийхэд хэрхэн туслах вэ?
Эцэг эх, асран хамгаалагч, багш нар болон суралцагч нартаа сэтгэл зүйчийн зөвлөмж: Мэргэжил сонголт хийхэд хэрхэн туслах вэ?
7а ангийн суралцагчид “Эцэг эх, асран хамгаалагчдын өдөрлөг”-ийн хүрээнд, тэдний санаачилгаар үндэсний манлай, хүнсний “Өгөөж” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. 🏭📸💁🏻♀️💁🏻💁🏻♂️
“Үйлдвэртэй танилцах аялал”-ын хүрээнд суралцагчид 400 гаруй ажилтантай, бүрэн автомат гурван цехийн дамжлагыг үзэж сонирхлоо.🥨🥐🍩🍪
“Өсвөрийн парламент 2022” хөтөлбөрт оролцогч, нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн 11А ангийн суралцагч Н.Саруул: Хөтөлбөрт хамрагдсанаараа хүний эрх, ардчилал, парламентын үйл ажиллагаа гээд маш олон талын мэдлэгтэй болоод үе тэнгийнхэнтэйгээ хуваалцана.
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн эцэг эх, асран хамгаалагчдын спортын наадам волейбол, ширээний теннис, дартс, олс таталт гэсэн спортын дөрвөн төрлөөр амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. Багийн дүнгээр Ж.Батхишиг багштай 9Б ангийн баг 1-р байрт, Д.Лхагвасүрэн багштай 11Б ангийн баг 2-р байрт, Б.Болортуяа багштай 6Б ангийн баг 3-р байрт тус тус шалгарлаа. Амжилттай оролцсон эцэг эх, асран хамгаалагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
Робот технологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “MONROBOT CHALLENGE 2022” цуврал тэмцээний эхний сорил “Шинэ эрин” ОУХСС дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээний “Цагаан шугам” төрөлд “Шинэ эхлэл” ОУХСС-ийн суралцагч Б.Бишрэл, Г.Нямбаяр, С.Ананд нарын бүрэлдэхүүнтэй “Tayo” баг тэргүүн байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.