Мэдээ
Боловсролын салбарын сэтгэл зүйчид сертификатаа гардан авлаа
2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн
Шинэ эхлэл сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг амжилттай зохион байгууллаа.
Хяналтын тоонд багтаж тэнцсэн 45 шалгуулагчдаа баяр хүргэе.
Элсэлтийн шалгалтын удирдамжийн дагуу ижил 39 оноотой 5 суралцагчийг V ангийн жилийн эцсийн дүнгийн дунджаар эрэмбэлэхэд NB10232, NB1094, NB10191 бүртгэлийн дугаартай шалгуулагчид хяналтын тоонд багтаж тэнцлээ.
Элсэлтийн шалгалт өгсөн нийт суралцагчдадаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
Сингапурын олон улсын шинжлэх ухааны цахим үзэсгэлэнд амжилттай оролцлоо
Сургуулийн хөгжилд бидний оролцоо аян
“Сургуулийн хөгжилд бидний оролцоо аян”-ы хүрээнд цар тахлын хүнд хэцүү цаг үед цахим хичээлээ амжилттай зохион байгуулсан сургуулийнхаа багш, ажилтнуудын дархлааг дэмжиж сайн үйлсийн аян эхлүүлсэн 10а ангийн суралцагч А.Мустафагийн гэр бүлийнхэнд баярлаж талархсанаа илэрхийлье. Сайхан сэтгэл, сайн санааны тус буян нь танай сайхан гэр бүлд хурах болтугай.
“Хаягдлыг хэмнэж баялаг бүтээе” бүтээлийн уралдаан
6-9-р ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан “Хаягдлыг хэмнэж баялаг бүтээе” бүтээлийн уралдааны тайлан.
Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалт
Ахин 2 суралцагч ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад тэнцлээ. Уг шалгалтын хувьд 1-2 дугаар дэс нь шалгуулагчийн анхан шатны, 3-4 дүгээр дэс нь дунд түвшний, 5-6 дугаар дэс нь дээд түвшний хятад хэлний мэдлэгийг тодорхойлдог бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд анх удаа HSK шалгалтад бэлтгэх хөтөлбөрийг 12 дугаар ангийн хичээлийн хуваарьт тусган, хэрэгжүүлсэн билээ. Амаргүй хэлийг тууштай суралцаж, амжилт гаргасан шавь нартаа улам их амжилтыг хүсэн ерөөе. Хятад хэлний багш А.Номин-Эрдэнэдээ цаашид улам олон суралцагчдыг амжилтад хөтлөхийг хүсье.
Уншлагын хөтөлбөр – 2021
ГХЗАН-ээс 2020-2021 оны хичээлийн жилд зохион байгуулсан “Уншлагын хөтөлбөр 2021”-ийн үр дүнг хүргэж байна. Бүтэн жилийн туршид идэвхтэй оролцсон суралцагчид болон амжилттай зохион байгуулсан багш нартаа талархал илэрхийлье. 6а ангийн суралцагч Ч.Билгүүнтөгс, 7б ангийн суралцагч Э.Энхзориг нар 2 удаа англи хэлээр “Шилдэг уншигч”-аар шалгарсан бол, 9а ангийн суралцагч С.Төгсжаргал хятад, англи хэлний 2 төрөлд хоёуланд нь “Шилдэг уншигч”-аар шалгарсан бахдам амжилтыг үзүүлсэн байна. Анги хамт олноо манлайлсан “ШИЛДЭГ”-үүддээ баяр хүргээд, номын цагаан буян дэлгэрэх болтугай гэж ерөөе!
