Мэдээ
“Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Ангиараа зорилготой уншъя” уралдаанд Г.Төрбат багштай 7Б ангийн хамт олон XReading.com цахим номын санг уншин амжилттай оролцож, 2-р байранд
шалгарч, өргөмжлөл, 800,000 төгрөгөөр шагнууллаа.
Мөн 7Б ангийг чиглүүлэн, англи хэлээр унших соёлыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш Б.Баяртсайхан талархлын батламж гардан авлаа.
Идэвхтэй оролцсон 7Б ангийн хамт олондоо баяр хүргэж, цаашдын унших аялалд нь амжилт хүсье!
“Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт
“NOMADIC LEGEND” нь Монголын нүүдэлчин соёл, уламжлалыг орчин үеийн тайзны хэлбэртэй хослуулсан, 60 минут үргэлжлэх цогц тоглолт юм.
Суралцагчид дараах урлагийн төрлүүдийг нэг дор үзэж сонирхов. Үүнд:
– Уртын болон ардын дуу
– Морин хуур, үндэсний хөгжмийн аялгуу
– Хөөмий, магтаал
– Ардын бүжиг, бие биелгээ
– Уран нугаралт
– Цам болон бөөгийн зан үйлийн бүжиг
Эдгээр нь Монголын уламжлалт урлагийн гол төрлүүд бөгөөд тоглолтод бүрэн багтсан байдаг.
Тус арга хэмжээг үзэж, сонирхсоноор суралцагчид:
– Үндэсний өв соёлоо танин мэдэх
– Урлагийн олон төрөлтэй бодитоор танилцах
– Эх оронч үзэл, бахархлыг нэмэгдүүлэх
– Соёлын боловсролыг дээшлүүлэх
зэрэг олон талын ач холбогдолтой байлаа.
Harry Potter’s Day 2026
Зохиолч Ж.К.Роулингийн “Harry Potter” романаар дамжуулан суралцагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадвар болон багаар ажиллах, соёлтой харилцах дадлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ”Harry Potter’s Day” өдөрлөг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, 8 дугаар ангийн суралцагчдын дунд амжилттай болж өнгөрлөө. Уг өдөрлөгийг ГХМББ-ийн багш нар болон 11-р ангийн суралцагчид болох М.Пүрэвбат, Х.Оюунхишиг нар хамтран 3 үе шаттай зохион байгууллаа.
I үе: “АХА” Асуулт, хариултын тэмцээн.
8А ангийн суралцагч Д.Цэцүүн, О.Хүдэртулга, 8Б ангийн суралцагч М.Эрхэм нар шилдгээр шалгарлаа.
II үе: Шилдэг ханын сонин.
8А ангийн суралцагч Б.Анударь, Б.Агар-Эрдэнэ, 8Б ангийн суралцагч Б.Туяамаа нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон шилдгээр шалгарлаа.
III үе: Шилдэг дүрд хувирахуй:
8А ангийн суралцагч Д.Цэцүүн, О.Энхнаран, Б.Энгүүн, Д.Анхбаяр, М.Маргад нар шилдгээр шалгарлаа.
Шилдгээр шалгарсан суралцагчид үнэ бүхий дурсгалын зүйлсээр шагнууллаа.
Баянгол дүүргийн багш нарын ур чадварын уралдаан
Баянгол дүүргийн багш нарын ур чадварын уралдаанд амжилттай оролцсон дараах багш нартаа баяр хүргэе. 


“Өвлөн суралцъя 2026” төсөлт хичээл
Төсөлт хичээлийн видео
VIII-XI АНГИЙН ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАЙЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
– Б.Өлзий Орших чиглүүлэгч багштай 8Б ангийн “Эмийн ургамлыг ашиглах монгол ухаан”,
– Ж.Мөнхсайхан чиглүүлэгч багштай 9А ангийн “Монголын уламжлалт хүнд, шингэний хэмжүүр”,
– С.Сүнжигмаа чиглүүлэгч багштай 10Б ангийн “Бэлчээрийн өвс, ургамал шинжих ухаан”,
– А.Долгорсүрэн чиглүүлэгч багштай 11А ангийн “Ой хээрийн ан, амьтдын мөр шинжих” төслүүд тус тус шалгарлаа.
Төсөлт хичээлийн видео
VI-VII АНГИЙН ТӨСӨЛТ ХИЧЭЭЛИЙН ТАЙЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
– О.Ганчимэг чиглүүлэгч багштай 6А ангийн “Баяд бий биелгээ”,
– Б.Бумжаргал чиглүүлэгч багштай 7А ангийн “Захчин бий биелгээ” төслүүд шалгарлаа.
Төсөлт хичээлийн видео
NBMUN НҮБ-ын ЗАГВАР ХУРАЛДААН
Дэлхий нийтийн асуудлыг шийдвэрлэхэд суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайллын чадварыг хөгжүүлж, хамтарч ажиллах, шүүмжит сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Шинэ эхлэл Нэгдсэн Үндэстний загвар хуралдааныг 4 дэх жилдээ 11-12-р ангийн суралцагчдын дунд зохион байгууллаа.
Энэ хурал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл – UNSC, НҮБ-ын Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх алба – UNODC, Нийгэм Эдийн засгийн хороо – ECOSOC, Түүхэн асуудлын хороо – UNHCC, Нийгэм хүмүүнлэг, соёлын хороо – SOCHUM гэсэн бүтэцтэйгээр 40 гаруй орны 66 төлөөлөгч 6 сэдвээр өөр өөрийн улс оронд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх талаар хуралдсан бөгөөд суралцагчид маань 100 хувь өөрсдөө зохион байгуулдаг онцлогтой билээ.
Амжилттай зохион байгуулсан болон идэвхитэй оролцсон суралцагчдадаа баяр хүргэе. 

Төсөлт хичээлийн видео
Монгол Улсад яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус 83 өв байна. #MNB #МонголынМэдээ
Ulaanbaatar Fine Arts Festival 2026
Мэндчилгээ
Олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид болон хамтран ажилладаг байгууллагууддаа айлчлан ирж буй, XVII жарны гал морин жилийн баярын мэнд хүргэе. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Төрийн дээд шагнал хүртлээ
Өв соёлоосоо өвлөн суралцъя 2026
НУМББ-ээс “ӨВ СОЁЛООСОО ӨВЛӨН СУРАЛЦЪЯ – 2026” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. 
Тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон суралцагч, багш, ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Волейболын аварга шалгаруулах тэмцээн 2025
Тэмцээний дүн:
