Мэдээ
Япон улсын Киото хотын Рицүмейкан ахлах сургуулиас 18 дахь удаагийн “JSSF” арга хэмжээг энэ жил анх удаа онлайнаар, 10-р сарын 31, 11-р сарын 1, 7, 8, 14, 15-ны өдрүүдэд “Zoom” программ ашиглан зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн “JSSF-2020”-т дэлхийн өнцөг булан бүрээс 25 улсын 63 сургуулийн шинжлэх ухааныг сонирхон судалж буй ахлах ангийн суралцагчид оролцож байна.
“JSSF” арга хэмжээнд олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн багш, суралцагчид Монгол Улсаа төлөөлөн 3 дахь удаагаа амжилттай оролцож байгаа бөгөөд энэ жилийн “JSSF-2020”-т физикийн багш У.Мөнх-Очироор удирдуулсан, 12б ангийн суралцагч А.Мөнх-Оргил ахлагчтай, 11б ангийн суралцагч Э.Уянга, Ж.Тэнгис нарын баг “Морин хуур болон хийл хөгжмийн дууны долгионы шинж чанарыг харьцуулан судлах нь” сэдэвт судалгааны ажлаар оролцож, нийгмийн ажилтан Ж.Оюунцэцэг, англи хэлний багш Б.Золзаяа, мэдээллийн технологийн ажилтан Б.Баатарзаан нар хамтран ажиллаж байна.
“JSSF-2020”-т оролцож буй багууд нийт 3 хэсэгт хуваагдан, хуваарийн дагуу өдөр тутмын онлайн хөтөлбөрт оролцож байгаа бөгөөд “Шинэ эхлэл” сургуулийн багш, суралцагчид 10-р сарын 31, 11-р сарын 1-ний өдрүүдэд нээлтийн болон туршлага солилцох үйл ажиллагаанд оролцож, 11-р сарын 7-ны өдөр багийн илтгэгч суралцагч Ж.Тэнгис судалгааны ажлаа амжилттай танилцууллаа.
11-р сарын 8-ны өдөр багийн ахлагч А.Мөнх-Оргил судалгааны илтгэлээ танилцуулах бөгөөд “JSSF-2020”-т оролцож буй багш, суралцагчдадаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
“Багш мэргэжил ирээдүйд …” хэлэлцүүлэг
Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдөр Монгол улсын Зөвлөх багш нарын “Багш мэргэжил ирээдүйд…” хэлэлцүүлэг зохион боллоо. Хэлэлцүүлэгт олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн Монгол хэлний багш Д.Туяа /Монгол улсын зөвлөх багш, хэл шинжлэлийн ухааны доктор/ багш маань оролцлоо.
Мэргэжлийн үнэт туршлага, алтан сургаалиараа залуу багш нартаа үлгэрлэдэг, бахархан дуурайх багш Д.Туяа тандаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
Багш нар шагнууллаа
Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдөр физикийн багш У.Мөнх-Очир БШУЯ-ны ЖУУХ БИЧИГ-ээр, “Шинэ эрин” сургуулийн сургалтын менежер асан Ганбаатарын нэрэмжит “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАГШ” -аар Математикийн багш А.Айтолхын шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр тус тус шагнууллаа. Багш нартаа ажлын өндөр амжилт, амьдралын их аз жаргалыг хүсэн ерөөе.
Багш нарын баярын хурал – 2020
Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан дараах багш, ажилтнууд шагнал хүртлээ.
- “Шилдэг багш” – химийн багш Ж.Батхишиг
- “Шилдэг ажилтан” – нярав Д.Баяржаргал
- “Тэргүүний заах аргын нэгдэл” – ГХЗАН
- 2020 оны ЭЕШ-ын амжилтаар БГД-т тэргүүлсэн, физикийн багш У.Мөнх-Очир
Багш ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Сурагчийн нэг өдөр – 2020
Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан “Шинэ эхлэл” сургуулийн “Сурагчийн нэг өдөр” үйл ажиллагаа амжилттай боллоо. Сургуулийнхаа багш, ажилтнуудыг орлон, хамтран ажилласан 12а, 12б ангийн хамт олонд талархал илэрхийлье. Хайрт шавь нарын минь хүсэл мөрөөдөл бүхэн биелэх болтугай.
Ахмадын баяр – 2020
“Шинэ эхлэл” сургуулийн ахмадууддаа баярын мэнд хүргэе.
Та нар минь урт насалж, удаан жаргаарай.
Төгсөгчид амны хаалт хандивлав
Үе үеийн төгсөгчид маань эрдмийн баярын мэнд хүргэж, сургууль, багш нартаа талархлаа илэрхийлсээр байна. 2018 оны 12б ангийн төгсөгч О.Хуягбаатар, Б.Сугар нар сургуульдаа 500 ширхэг амны хаалт хандивлалаа. Хайрт шавь нартаа эрдмийн харгуй нь сүүн цагаан байхын ерөөл өргөе. 
2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын ШИНЭ ЭХЛЭЛ сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн, мэдээг авсан оноогоор жагсааж орууллаа.
